Бууцайтай шарсан өндөг

Нийтэлсэн : 2023/01/25

Жор
- Бууцай 50гр
- Өндөг 2 ширхэг
- Мөөг 50гр
- Перец
- Давс

Хийх заавар
- 2 ширхэг өндгөө хутгаж давс, перецээр амтална
- Бууцай болон мөөгөө хэрчиж бэлтгэнэ
- Хэрчиж бэлтгэсэн бууцай болон мөөгөө өндөгтэй хольж хутгана
- Хайруулын тавгаа бага зэргийн тосоор тосолж зөөлөн гал дээр болгоно.

Ингээд л мөөг, бууцайтай шарсан өндөг бэлэн болно.